ЗООРИЙН ХАНЫН ГУЛДМАЙ

Зоорийн ханын гулдмай /ЗХГ/ нь барилгын ачааллыг суурийн хэсэгт хуваарилан шилжүүлж байгаа ус, чийг, галд тэсвэртэй, бат бэх байх үндсэн шинж чанартай даацын төмөр бетон хийц юм. Манай хамт олон “Зогсолтгүй дэвшил” уриан дор 2013 онд Монгол Улсад анх удаа оосорлох сэнжийг тусгай ховилд далд аргаар байрлуулсан, ISO 9001:2009 чанарын тэмдэг бүхий 1 цагт 15 ширхэг ЗХГ үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай Итали улсын бүрэн автомат ЗХГ-н хэвлэх машиныг худалдан авч суурилуулсан. Бидний үйлдвэрлэж буй ЗХГ нь MNS 0843:1987 стандарт бүхий Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирох, бетон зуурмагийн өндөр марктай, ус үл нэвтрүүлэх, хүйтэнд тэсвэртэй бүтээгдэхүүн болдог. Манай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүх үе шатууд нь бүрэн автомат ба бид үйлдвэрийн технологийн зааврыг ягштал баримтлан, олон жилийн туршлагатай мэргэжлийн багийн хяналтан дор үйлдвэрлэлээ явуулдаг.

ЗУРАГ

ДАВУУ ТАЛ

Ингэснээр технологийн бус нөхцлөөр хийж буй ЗХГ-тай харьцуулахад:

  • Оосорлох сэнжийг тусгай ховилд байрлуулснаар барилга угсралтын ажилд зарцуулах хөдөлмөр зарцуулалтыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг;
  • Дулаанаар боловсруулах аргаар камерт хатаадаг
  • Гулдмай нь стандартын шаардлага бүрэн хангахуйц, тэгш гадаргуутай хэвлэгддэг учир өнгө үзэмж эрс сайжирсан;
  • Аюулгүй ажиллагаа нэмэгдсэн;
  • Сэтгэл ханамж өндөр, чанар болон стандартыг уян хатан үнээр нэг дор авах давуу талтай
  • Олон тоо ширхэгээр үйлдвэрлэх (Үйлдвэр хоногт 3 ээлжээр ажиллаж 200-300 ш-ийг үйлдвэрлэх боломжтой )