Манай улсын барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр барилгын материалын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед бид нэн түрүүн хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн, стандартын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид 2013 онд 4620м2 талбай бүхий үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж, Итали, ОХУ, БНХАУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг худалдан авч, үйлдвэртээ суурьлуулснаар жилд 50 мян.м3 бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай төмөр бетон эдлэлийн томоохон үйлдвэр болж өргөжлөө. Ингэснээр манай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын орлогын хэмжээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна.
Компанийн үйлдвэрлэлийн барилга байгууламж нь үйлдвэрийн барилга, дотоод хяналтын лаборатори, бүрэн автоматжуулсан зуурмагийн узель, 9,0 мян.м3 элс болон 8,0 мян.м3 хайрга хадгалахад зориулагдсан түүхий эд материалын задгай агуулах, 6.0 мян.м3 бетон эдлэл хадгалах талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулах зэргээс бүрддэг.