ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН БЕТОН ШОН /ТУЛГУУР/

Төмөр бетон шонг арматурчлалаар нь ердийн арматуртай, урьдчилан хүчитгэсэн арматуртай гэнэ. Хэрэглэх зориулалтаар нь гэрэлтүүлэг ба холбооны 0,4 кВ-ын, 6 кВ, 10 кВ ба 15 кв-ын, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кВ ба 110 кВ-ын гэж тус тус ангилна. Манай компани нь MNS 4232:2011, MNS 4233:2007 стандартын техникийн шаардлагад нийцсэн 04110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын цагираган огтлолтой төмөр бетон шонг эргэлдүүр / центрфуг/-ийн аргаар 1 цагт 12 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий цехийг ашиглалтанд оруулан ажиллаж байна. Төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэлээрээ олон жилийн туршлагатай манай хамт олон чанар, стандартын шаардлагад нийцсэн түүхий эд материалыг тээвэрлэх, хүлээн авах, хадгалахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчид хүлээлгэн өгөх хүртэлх технологийн бүх дамжлагад дотоод хяналтыг хариуцлагатай хийж, итгэмжлэгдсэн лабораториар тогтмол хянуулан бүтээгдэхүүн бүрийг чанарын гэрчилгээгээр баталгаажуулдаг.

ЗУРАГ

ДАВУУ ТАЛ

Бидний энэхүү хариуцлагатай үйл ажиллагаа нь хэрэглэгчийн хүлээсэн хэрэгцээг хангаж, чанар стандартыг уян хатан үнээр 1 дороос авах боломж олгодог. MNS 4232:2011, MNS 4233:2007 стандартын техникийн шаардлагад нийцсэн 04-110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын цагираган огтлолтой төмөр бетон шонгийн давуу тал:

  • Монгол орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой;
  • Удаан эдлэгдэх шинж чанартай;
  • Бетоны шахалтын бат бэхийн анги /марк/ өндөртэй;
  • Ус үл нэвтрүүлэх;
  • Хүйтэнд тэсвэртэй;
  • Байгаль орчинд ээлтэй;